Бидний тухай
British Business Centre ХХК нь өөрийн эзэмшдэг Монголын Бизнес Мэдээллийн Бааз (MBD)-д суурилсан байдлаар Британи-Монгол хоёр улсын бизнес эрхлэгчдийн харилцааны гүүр нь болж (B2B) Английн өндөр чанартай, эрүүл ахуйн шаардлагад нийцэх өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийг Монголын хэрэглэгчдэд хүргэж зах зээлд нэвтруулэх зорилго чиглэлтэй үйл ажиллагаа хэрэгжүүлдэг.
Бид ...
Бидний зорилго ...
Их Британи Улсын холбогдох бизнесийн байгууллагуудтай 20 орчим жил хамтран ажилласан туршлага, нэр хүнд, бизнесийн ёс суртахуун дээрээ тулгуурлан хоёр орны бизнесийн харилцааг бодитоор дэмждэг тэргүүлэгч байгууллага байх
Бид юу хийдэг ...
- B2B Зөвлөх үйлчилгээ
- Их Британи улсад бизнес хөтөлбөрт хамрагдах
- Маркетингийн үйлчилгээ
- Бусад
Биднийг сонгох шалтгаан
British Business Centre ХХК нь Их Британи Улсын Элчин Сайдын Яамны дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулж, хоёр улсын бизнесийн харилцааг бодитоор дэмжин ажилладаг найдвартай байгууллага юм.
Бид Монголын Бизнес Мэдээллийн Бааз (MBD)-д суурилсан мэдээлэл, сүлжээний давуу талдаа тулгуурлан Британи болон Монголын бизнес эрхлэгчдийг шууд холбож, бодит хамтын ажиллагааг бий болгодог.
Их Британи Улсын бизнесийн байгууллагуудтай 20 орчим жил хамтран ажилласан туршлага, бизнесийн ёс зүй, нэр хүндэд суурилан урт хугацааны, тогтвортой хамтын ажиллагааг санал болгодог.
Импорт, экспорт, бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой B2B зөвлөх үйлчилгээ-гээс гадна MBD /www.mongolianbusinessdatabase.com/ веб сайт, Facebook page, Daily News Bulletin зэрэг сувгаар маркетинг, сурталчилгааны цогц дэмжлэг үзүүлдэг.
Англи Улсад зохион байгуулагддаг бизнес хөтөлбөр, арга хэмжээнд (тухайлбал “Doing Business with Mongolia”) хөнгөлөлттэй нөхцлөөр оролцох боломж олгож, Монголын бизнесийг олон улсын зах зээлд гаргахад дэмжин ажилладаг. Мөн Монгол-Британийн Худалдааны Танхим-тай албан ёсоор хамтран ажилладаг.
Бидэнтэй хамтран төслөө эхлүүлэхийг урьж байна.
Түнш байгууллагууд